Асрал Гэр бүлүүдийг нэгтгэдэг төвд тавтай морилно уу
Манай төв нь буддын сургаал, бясалгалын дадлага, йога, төвлөрөл гэх мэт олон талт хичээл, сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Хичээлүүд нь мөргөлийн өрөөнд болон йогийн студид бараг өдөр бүр явагддаг. Та бүхнийг урьж байна!
Одоо болж буй ҮЙЛ АЖИЛЛАГАА
Та бүхэн дэлгэнгүйн мэдээллийг дарж үзнэ үүАлтангэрэл судрын уншлага
Ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх
Made in Mongolia (MIM) – Эсгий гар урлалын хөтөлбөр нь өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эсгий урлал, оёдлын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, төгсөгчдийг ажлын байраар ханган ажиллуулдаг. Өнөөдөр MIM хөтөлбөр нь өндөр чанартай эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европын орнууд болон АНУ зэрэг олон улсын зах зээлд экспортолж байна. Ингэснээр…
Хүнсний ногооны Гачуурт” төсөл
“Хүнсний ногооны Гацуурт” төслийг эмзэг бүлгийн өрхүүдийг хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангах мэдлэг, ур чадварт сургах зорилгоор 2005 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд жил бүр Гацуурт тосгоны амьжиргааны түвшин доогуур, хүнсний ногоо тариалах хүсэлтэй 25–30 өрхийг хамруулан үнэ төлбөргүй үр, үрсэлгээ олгодог. Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, хадгалах, нөөшлөх арга зүйн сургалт зохион байгуулж,…
Боловсролыг дэмжих “Халуун хоол” төсөл
“Халуун хоол” төсөл нь 2001 оноос хойш эмзэг бүлгийн, хараа хяналт сул, малчин болон орлого багатай өрхийн хүүхэд, залуучуудын боловсрол, хамгаалал, хөгжлийг дэмжин ажиллаж байна. Төсөл нь сургуулийн өмнөх боловсрол (0–5 нас), өдөр өнжүүлэх “Халуун хоол” хөтөлбөр (6–17 нас),тэтгэлэг, ивээн тэтгэх (17+ нас) гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгждэг. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр эмзэг бүлгийн хүүхдүүдийг…
Эрүүл мэндийг дэмжих төсөл
Асрал төв нь өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран нярай хүүхэд, өндөр настан, хэвтрийн өвчтөн болон эмзэг бүлгийн иргэдэд шаардлагатай эм, витамин, боох материал, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, 2017 онд нярайн шарлалт хэмжих багаж хандивласнаар тухайн жилд…
Зорилтот бүлгийн иргэдэд шуурхай тусламж, үйлчилгээг хүргэх
Асрал төв нь ахмад настан, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд шаардлагатай үед нь шуурхай тусламж үзүүлж ирсэн. Хэрэгцээнээс хамааран хүнс, хувцас, түлээ түлш, гэр ахуйн эд зүйлс болон бусад дэмжлэгийг хүргэж, иргэдийн амьдралын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад бодит хувь нэмэр оруулж байна.
Нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлж, зөв амьдрах ухааныг түгээн дэлгэрүүлэх
ШШГЕГ-ын харъяа Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих 407 дугаар анги болон Хүүхдийн хорих, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагатай хамтран Буддын сургаалд тулгуурласан ёс зүй, сэтгэл зүй, амьдрах ухаан, эсгий гар урлалын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Түүнчлэн эхийн хамт хүмүүжиж буй нярай, бага насны хүүхдүүдэд шаардлагатай тусламж үзүүлж, хүмүүжигч хүүхэд, залуусын боловсрол, төлөвшил, хөдөлмөр эрхлэх ур…
Ундны усны хангамжийг сайжруулах төсөл
Говийн бүс нутгийн усны нөөц хомс, газрын доорх ус нь ихэвчлэн хатуулаг болон эрдэсжилт өндөртэй байдаг нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд Дундговь аймгийн Өндөршил суманд ундны ус цэвэршүүлэх системийг суурилуулж, иргэдийг аюулгүй, цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Төслийн үр дүнд сумын иргэдийн ундны усны чанар сайжирч,…
Цэцэрлэгийн дэмжлэгийн хөтөлбөр
14 хүүхдэд цэцэрлэгт хамрагдах боломж олгон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслэлээр хангасан. Гацуурт тосгонд гэр цэцэрлэг байгуулж, сургуулиудтай хамтран хүүхдийн орчин нөхцлийг сайжруулсан.
Тэтгэлгийн хөтөлбөр
Жил бүр дундажаар 36 сурагч, оюутны сургалтын төлбөр болон хичээлийн хэрэгслийг Спонсершип хөтөлбөрөөр дэмжиж, багш нарын мэргэжлийн хөгжлийг хангадаг.
Асрал төвийн үндсэн пэйж хуудасны мэдээлэл
Таны сонорт
Сэтгэлийн хандив өгөх
