Асрал төв нь өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран нярай хүүхэд, өндөр настан, хэвтрийн өвчтөн болон эмзэг бүлгийн иргэдэд шаардлагатай эм, витамин, боох материал, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг.
Тухайлбал, 2017 онд нярайн шарлалт хэмжих багаж хандивласнаар тухайн жилд 8 нярай хүүхдийг эрүүл мэндийн ноцтой эрсдэлээс хамгаалан, амь насыг нь аврахад бодит хувь нэмэр оруулсан. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэдэг.





















