Skip to content Skip to footer

Асрал төв нь зорилгоо биелүүлэхдээ сайн сэтгэлт хүмүүсийн хамтын хүч дээр тулдаг. Та дараах хэлбэрүүдийн аль нэгээр биднийг дэмжиж болно.

Санхүүгийн болон биет дэмжлэг

• Сонирхсон төсөл хөтөлбөрийг сонгон санхүүжүүлэх
• Халуун хоол төсөлд хүнс, хоол хүнсний материал хандивлах
• Хүүхдийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах
• Эмнэлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх
• Төвийн байрны дотоод, гадаад засвар тохижилтод хандив өргөх
• Буддын номын хэвлэлд оролцох — номын эх бэлэн байдаг

Биет хандив

• Хуучин хувцас, гутал
• Хичээлийн хэрэгсэл, ном, сурах бичиг, тоглоом
• Эмнэлгийн хэрэгсэл, эм тариа
• Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах тоног төхөөрөмж

Хөдөлмөрийн оролцоо

• Сайн дурын багшаар ажиллах
• Хүүхэд, ахмад настанд зориулсан арга хэмжээнд туслах
• Мэргэжлийн ур чадвараа хуваалцах — эсгий урлал, эрүүл мэнд, боловсрол
• Оюутны сургалтын төлбөрт нэмэр хандив болох

Таны хийх бүхэн — цаг, хүч, хандив аль ч хэлбэрээр байлаа гэсэн — нэг хүүхдийн, нэг гэр бүлийн өдрийг өөрчилдөг.