Skip to content Skip to footer
Started on July 28, 2026

“Хүнсний ногооны Гацуурт” төслийг эмзэг бүлгийн өрхүүдийг хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангах мэдлэг, ур чадварт сургах зорилгоор 2005 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд жил бүр Гацуурт тосгоны амьжиргааны түвшин доогуур, хүнсний ногоо тариалах хүсэлтэй 25–30 өрхийг хамруулан үнэ төлбөргүй үр, үрсэлгээ олгодог.

Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, хадгалах, нөөшлөх арга зүйн сургалт зохион байгуулж, усан хангамж болон шаардлагатай багаж хэрэгслээр дэмжин ажилладаг.

Энэхүү төсөл нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг бодитоор сайжруулж, хүнсний зардлыг бууруулахын зэрэгцээ гэр бүлийн хэрэгцээгээ өөрсдийн хөдөлмөрөөр хангах боломжийг бүрдүүлдэг. Оролцогч өрхүүд улирлын турш шинэхэн хүнсний ногоогоор тогтвортой хангагдаж, илүүдэл ургацаа хадгалах, боловсруулах замаар жилийн хэрэгцээндээ ашиглах нөхцөл бүрддэг. Ингэснээр зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлэхээс илүүтэйгээр өрхийн бие даасан байдал, хөдөлмөр эрхлэх идэвхийг нэмэгдүүлж, урт хугацаанд амьжиргаагаа тогтвортой сайжруулах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

What's your reaction?
0Cool0Bad0Happy0Sad

Add Your Comment