Skip to content Skip to footer
Started on July 28, 2026

“Халуун хоол” төсөл нь 2001 оноос хойш эмзэг бүлгийн, хараа хяналт сул, малчин болон орлого багатай өрхийн хүүхэд, залуучуудын боловсрол, хамгаалал, хөгжлийг дэмжин ажиллаж байна. Төсөл нь сургуулийн өмнөх боловсрол (0–5 нас), өдөр өнжүүлэх “Халуун хоол” хөтөлбөр (6–17 нас),тэтгэлэг, ивээн тэтгэх  (17+ нас) гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгждэг.

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслээр дэмжих замаар боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлж, өрх толгойлсон эхчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангадаг.

Өдөр өнжүүлэх хөтөлбөрт одоогоор 62 хүүхэд хамрагдаж, хичээлийн жилийн турш шим тэжээлтэй халуун хоол, гэрийн даалгаврын дэмжлэг, хөгжүүлэх сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Хөтөлбөр нь хүүхдийн боловсрол, төлөвшил, аюулгүй байдал, хамгаалалд онцгой анхааран ажилладаг.

Төслийн төгсөгч хүүхэд, залуучуудын боловсролыг үргэлжлүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 49 хүүхэд, залуучууд их дээр сургууль, колледжид суралцаж байна.

Төслийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд Гацуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг, 85 дугаар сургууль, Баянгол дүүргийн 94, 113, 133 дугаар цэцэрлэгүүдтэй хамтран хүүхдийн сурч хөгжих орчныг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүнд сургуулийн дотуур байр тохижуулах, гэр цэцэрлэг байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн зардлыг санхүүжүүлэх зэрэг ажлууд багтдаг. “Халуун хоол” төсөл олон зуун хүүхдийг боловсролын үйлчилгээнд тогтвортой хамруулж, сургууль завсардах эрсдэлийг бууруулан, хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүмүүжил, сурлагын амжилтыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Төсөл нь хүүхдүүдийг үл хайхрах байдал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалттай орчин, хөдөлмөр мөлжлөг болон бусад эрсдэлт нөхцөлөөс хамгаалж, аюулгүй орчинд өсч хөгжих боломжийг бүрдүүлэн, боловсролоор дамжуулан ядуурлын мөчлөгийг таслан зогсооход хувь нэмэр оруулж байна.

What's your reaction?
0Cool0Bad0Happy0Sad

Add Your Comment