ТОВЧ НАМТАР
Түмэн Олныг Гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчи 1939 онд Түвдийн Лхас хотын ойролцоо малчин айлд мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад Банчин Богдын хойт дүрийг тодруулах ажил Түвд орон даяар өрнөж, эцсийн шатанд үлдсэн хоёр хүүхдийн нэгээр тодорч байв. 1951 онд Түвдийн Баашод мужийн Дашлхүмбэ хийдэд залран сууж, 1952 онд Лхас хотод Лхазун хувилгаанаас гэцэлийн сахил хүртэн…
Cost
Learn moreӨвлийн хүнс, түлшний тусламж
Улаанбаатар хотын 42 өрх, Дундговь аймгийн Өндөршил суманы 15 өрхөд — нийт 57 өрхөд жил бүр хүнс, нүүрсний тусламж хүргэж, -47 градусын хүйтэн өвлийн хамгийн хэцүү үед дэмждэг. Жил бүр 30-40 ахмад настанд Цагаан Сарын бэлэг гардуулдаг.
Cost
Learn moreТэтгэлгийн хөтөлбөр
Жил бүр дундажаар 36 сурагч, оюутны сургалтын төлбөр болон хичээлийн хэрэгслийг Спонсершип хөтөлбөрөөр дэмжиж, багш нарын мэргэжлийн хөгжлийг хангадаг.
Cost
Learn moreЦэцэрлэгийн дэмжлэгийн хөтөлбөр
14 хүүхдэд цэцэрлэгт хамрагдах боломж олгон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслэлээр хангасан. Гацуурт тосгонд гэр цэцэрлэг байгуулж, сургуулиудтай хамтран хүүхдийн орчин нөхцлийг сайжруулсан.
Cost
Learn moreУндны усны хангамжийг сайжруулах төсөл
Говийн бүс нутгийн усны нөөц хомс, газрын доорх ус нь ихэвчлэн хатуулаг болон эрдэсжилт өндөртэй байдаг нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд Дундговь аймгийн Өндөршил суманд ундны ус цэвэршүүлэх системийг суурилуулж, иргэдийг аюулгүй, цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Төслийн үр дүнд сумын иргэдийн ундны усны чанар сайжирч,…
Cost
Learn moreНийгмийн ёс суртахууныг төлөвшүүлж, зөв амьдрах ухааныг түгээн дэлгэрүүлэх
ШШГЕГ-ын харъяа Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих 407 дугаар анги болон Хүүхдийн хорих, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагатай хамтран Буддын сургаалд тулгуурласан ёс зүй, сэтгэл зүй, амьдрах ухаан, эсгий гар урлалын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Түүнчлэн эхийн хамт хүмүүжиж буй нярай, бага насны хүүхдүүдэд шаардлагатай тусламж үзүүлж, хүмүүжигч хүүхэд, залуусын боловсрол, төлөвшил, хөдөлмөр эрхлэх ур…
Cost
Learn moreЗорилтот бүлгийн иргэдэд шуурхай тусламж, үйлчилгээг хүргэх
Асрал төв нь ахмад настан, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд шаардлагатай үед нь шуурхай тусламж үзүүлж ирсэн. Хэрэгцээнээс хамааран хүнс, хувцас, түлээ түлш, гэр ахуйн эд зүйлс болон бусад дэмжлэгийг хүргэж, иргэдийн амьдралын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад бодит хувь нэмэр оруулж байна.
Cost
Learn moreЭрүүл мэндийг дэмжих төсөл
Асрал төв нь өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран нярай хүүхэд, өндөр настан, хэвтрийн өвчтөн болон эмзэг бүлгийн иргэдэд шаардлагатай эм, витамин, боох материал, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, 2017 онд нярайн шарлалт хэмжих багаж хандивласнаар тухайн жилд…
Cost
Learn moreБоловсролыг дэмжих “Халуун хоол” төсөл
“Халуун хоол” төсөл нь 2001 оноос хойш эмзэг бүлгийн, хараа хяналт сул, малчин болон орлого багатай өрхийн хүүхэд, залуучуудын боловсрол, хамгаалал, хөгжлийг дэмжин ажиллаж байна. Төсөл нь сургуулийн өмнөх боловсрол (0–5 нас), өдөр өнжүүлэх “Халуун хоол” хөтөлбөр (6–17 нас),тэтгэлэг, ивээн тэтгэх (17+ нас) гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгждэг. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр эмзэг бүлгийн хүүхдүүдийг…
Cost
Learn moreАжлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх
Made in Mongolia (MIM) – Эсгий гар урлалын хөтөлбөр нь өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эсгий урлал, оёдлын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, төгсөгчдийг ажлын байраар ханган ажиллуулдаг. Өнөөдөр MIM хөтөлбөр нь өндөр чанартай эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европын орнууд болон АНУ зэрэг олон улсын зах зээлд экспортолж байна. Ингэснээр…
Cost
Learn more