- This event has passed.
Ламын Чодва буюу “Багшийг тахихуй”
February 12 @ 10:00 am - 6:00 pm
Үнэгүй

Гүнчавжамбаалин хийд /Асрал төв/-д билгийн тооллын 25-ны өдөр, аргын тооллын 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, оройн 18 цагт Ламын Чодва буюу Багшийг Тахихуй их хурал өргөх тул буяныг эрхэмлэгч сүсэгтэн олон та бүхнийг номын буян хишгийн барилдлагыг арвижуулан, сүсгийн сэтгэлээр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ламын Чодва буюу “Багшийг тахихуй” судар нь тарнийн номлолын бүхий л аньсыг хураасан, Гэлүгбын ёсны буюу шарын шашны анхааран авлагын гол шим болсон ном юм. Багшгүйгээр бид Бурхан болж, төгс гэгээрэлд хүрч чадахгүй. Ирээдүйд төгс гэгээрч Бурханы хутгийг олох нь багшийг ёсчлон шүтэж байж л болох нь дамжиггүй юм.
Одоо оршиж буй бурхад өнгөрсөнд багшийг шүтэн байж бурхан болсон байдаг ба ирээдүйд залрах 1000 бурхан ч багшийг шүтэж байж бурхан болох юм.
Хурал үнэ төлбөргүй бөгөөд сүсэгтэн олон цогчодын идээнд өөрийн хувь нэмрээ оруулах буюу гэр бүл, найз нөхдийн хамт хурал даган баясаж, өргөл өргөж болно.
